Д.Урианхайн 10 ботийг экс Ерөнхийлөгч ивээн тэтгэж хэвлүүлжээ
Яруу найрагч, зохиолч, философич, “Азийн тэргүүн найрагч” Дамдинсүрэнгийн Урианхайн зохиолын эмхэтгэл 10 ботиор хэвлэгдэн гарчээ. Тус номын хурим Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр буюу өнгөрсөн сарын 26-нд болжээ.
Мэдээллийн алба

Дээрх 10 ботийн эхний хоёр боть нь яруу найраг, 3 ба 4 дүгээр дэвтэр нь жүжиг, 5-7 дугаар боть нь хүүрнэл зохиол, наймдугаар боть нь эсээ бодрол, есдүгээр боть нь “Халуун зуны сүүдэр” бэсрэг роман, сүүлийн боть “Учрахуй, хагацахуй” роман аж.
Эл ботиудад Дамдинсүрэнгийн Урианхайн дан уран зохиол багтсан бөгөөд улс төр, философийн дэвтрүүд ороогүй аж.
Сонирхуулахад, Дээрх 10 ботийг хэвлэх зардлыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ивээн тэтгэжээ.