Даатгалын байгууллагууд төлбөрийн баримт хэвлэж өгөх үүрэгтэй
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлөгч эсэхээс үл хамааран бараа борлуулсан,
Мэдээллийн алба

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлөгч эсэхээс үл хамааран бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн бол стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, постерминал машин хэрэглэж,төлбөрийн баримт гаргаж өгөх үүрэг хүлээдэг.
Үүний дагуу даатгалын компани болон даатгалын мэргэжлийн оролцогчид нь төлбөртэй ажил, үйлчилгээ үзүүлэх бүрт стандартын шаардлага хангасан төлбөрийн баримтыг хэвлэн өгч, дээрх хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахыг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна.


















