Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даатгалын компаниуд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсээр байна

Санхүүгийн зохицуулах хороо 2012 онд ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 5.0 тэрбум, урт хугацааны даатгалын компанийнхыг 6.0 тэрбум төгрөгт хүргэх шийдвэрийг гаргасан юм. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах хугацаа энэ оны 6 дугаар сард дуусах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даатгалын компаниуд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсээр байна
Даатгалын компаниуд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсээр байна. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хороо 2012 онд ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 5.0 тэрбум, урт хугацааны даатгалын компанийнхыг 6.0 тэрбум төгрөгт хүргэх шийдвэрийг гаргасан юм. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах хугацаа энэ оны 6 дугаар сард дуусах юм.Өнөөдрийн байдлаар даатгалын салбарт ердийн болон урт хугацааны даатгалын нийт 16 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгөө шат дараатай нэмэгдүүлсээр байна. Дээрх компаниудын 5 нь хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргээд байгаа бөгөөд хамгийн сүүлд Хороо өнгөрөгч долоо хоногийн ээлжит хуралдаанаар нэг компанийн хүсэлтийг зөвшөөрөн шийдвэрлэлээ.Мөн хэд хэдэн компани дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлтийг Хороонд ирүүлээд байгааг хянан шалгаж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах