Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даац хэтрэлттэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

Зам, тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжийн төв ТӨҮГ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд хүнд, овор ихтэй ачаа тээвэрлэлт, даац хэтрэлт зэрэг тулгарч буй асуудлын талаар хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даац хэтрэлттэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ
Даац хэтрэлттэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжийн төв ТӨҮГ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд хүнд, овор ихтэй ачаа тээвэрлэлт, даац хэтрэлт зэрэг тулгарч буй асуудлын талаар хэлэлцлээ.Уулзалтаар, цаашид том оврын ачааны автомашины даац хэтрүүлэн хөдөлгөөнд оролцох зөрчлийн улмаас авто замд үүсэж буй эвдрэл, гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар, нийслэл хотод ачааны автомашиныг хэрхэн хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах талаар, Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын хэрэгжилтийг хангуулахад тулгамдаж буй асуудлыг ярилцаж, төрийн байгууллагууд нэгдсэн ойлголтод хүрлээ.Уулзалтад, Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзий, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Сугармаа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн А.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон, Нийслэлийн замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар, мөн газрын Ачаа тээвэр логистикийн хэлтсийн дарга Б.Мөнхболд зэрэг мэргэжлийн байгууллагын нийт 27 төлөөлөл оролцож санал солилцов.Эх сурвалж: ЗТХЯ

Хуваалцах