Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Дадлага сургуульд 160 гаруй алба хаагч хамрагдав

Нийслэлийн Онцгой байдлын газраас бүтцийн нэгжүүдийн жолооч бүрэлдэхүүний “Нэгдсэн дадлага сургууль” болон нийслэлийн Аврах анги 105-ын автомашин, техник хэрэгслийн бэлтгэл,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дадлага сургуульд 160 гаруй алба хаагч хамрагдав
Дадлага сургуульд 160 гаруй алба хаагч хамрагдав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газраас бүтцийн нэгжүүдийн жолооч бүрэлдэхүүний “Нэгдсэн дадлага сургууль” болон нийслэлийн Аврах анги 105-ын автомашин, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах жигдрүүлэлтийн дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Аврах анги 105, Гал түймэр унтраах, аврах ангиудын 160 гаруй алба хаагч хамрагдсан юм. Ингэснээр жолооч бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар болоод автомашин, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах