Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дадлага сургуулиар харилцан туршлага солилцов

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангиас “Чойбалсан” нисэх буудалтай хамтран гал унтраах тактик, тархалтын сургуулийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дадлага сургуулиар харилцан туршлага солилцов
Дадлага сургуулиар харилцан туршлага солилцов. Зураг: МҮОНРТ

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангиас “Чойбалсан” нисэх буудалтай хамтран гал унтраах тактик, тархалтын сургуулийг зохион байгууллаа. Нисэх буудлын агаарын хөлөгт гарсан гал түймрийг унтраах арга зүй, нисэх онгоцноос аврах ажиллагааг явуулах сэдвээр сургалт зохион явуулж, “Нислэг хийх гэж байсан иргэний агаарын хөлгийн хөдөлгүүрт гал гарсан” цагийн байдлын дагуу ажилласан юм.

Дадлага сургалтад Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги болон “Чойбалсан” нисэх буудлын 30 гаруй хүн хамрагдаж, харилцан туршлага солилцлоо гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах