Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дадлага сургуулилт хийх сургалтын цамхагтай боллоо

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол суманд байрлах Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дадлага сургуулилт хийх сургалтын цамхагтай боллоо
Дадлага сургуулилт хийх сургалтын цамхагтай боллоо. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол суманд байрлах Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, бэлтгэл, дадлага сургуулилтын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан сургалтын цамхагийг шинээр барьж, ашиглалтад орууллаа.

Сургалтын цамхагтай болсноор гамшигтай тэмцэх бэлтгэл бэлэн байдлаа хангах дадлага сургуулилт хийх, алба хаагчид Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэх, шинэ залуу тамирчдыг сургаж бэлтгэх боломж бүрдэж байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах