Дагавар хүүхдээ зодож, гэмтээсэн залууд холбогдох шүүх хурал болно
Баянгол дүүргийн прокурорын газраас хөвгүүдийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүх бүрэлдэхүүнд хүргүүлсэн юм.
Мэдээллийн алба

Хойд эцэгтээ зодуулж, олон удаа хагалгаанд орсон хүүгийн шүүх хурал энэ сарын 29-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Эргэн сануулахад, Баянгол дүүргийн VII хороонд өнгөрсөн гуравдугаар сарын 10-13-нд энэ хэрэг гарсан. Тухайн үед хойд эцэг нь зургаа, дөрвөн настай хоёр дагавар хүүдээ хоол, цай өгөлгүй харанхуй өрөөнд гарыг нь өргүүлж олон цагаар зогсоож, хамар, хацар, нуруу, гуя орчмоос чимхэж, балны үзүүрээр толгой, цээжний хэсэгт нь хатгасан байдаг.
Баянгол дүүргийн прокурорын газраас хөвгүүдийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүх бүрэлдэхүүнд хүргүүлсэн юм.


















