Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"​Дагуул хот" төсөл хэрэгжинэ

Өнгөрөгч аравдугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай Азийн сан, Азийн хөгжлийн банкны төлөөлөл уулзалт хийж хог хаягдлын менежментийг хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"​Дагуул хот" төсөл хэрэгжинэ
"​Дагуул хот" төсөл хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч аравдугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай Азийн сан, Азийн хөгжлийн банкны төлөөлөл уулзалт хийж хог хаягдлын менежментийг хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцсон.

Тэгвэл тус багийнхан өчигдөр дахин Дархан-Уул аймагт ажиллажээ. Нэг жилийн хугацаатай Дархан хотын хот төлөвлөлт, хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр болж шаардлагатай мэдээллийг аймгийн удирдлагуудаас авсан байна.

"Дагуул хот" төслийг АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд их, дээд сургуулийн оюутан, багш нарыг газар зүйн мэдээллийн систем ашиглах сургалтад хамруулж хогны менежментийг сайжруулах ажээ.

Хуваалцах