Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2018.06.27) хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишү

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2018.06.27) хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулав.

Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган байна. Танилцуулцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд дээрх төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүд 71.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олонхийн саналаар баталсан юм.

Хуваалцах