“Дайны золиос болсон хүмүүс" ном хэвлэгдэн гарлаа
Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас "Дайны золиос болсон хүмүүс" /1945-1947 онд Монголд байсан япончууд/ ном хэвлэн гаргалаа.
Мэдээллийн алба

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас "Дайны золиос болсон хүмүүс" /1945-1947 онд Монголд байсан япончууд/ ном хэвлэн гаргалаа.
ТЕГ-ын Тусгай архивын орлогч дарга Б.Эрдэнэбилэг “1945 оны чөлөөлөх дайн ба БНМАУ-ын Улсыг аюулаас хамгаалах байгууллагын үйл ажиллагаа” сэдэвт судалгааны ажлаар Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж, энэхүү сэдвийнхээ хүрээнд Шинжлэх ухааны доктор Ж.Урангуатай хамтран тус номыг бичжээ.
Уг бүтээлд олзлогдсон япон цэргүүдийн Монгол дахь амьдрал, үйл ажиллагааны талаар шинэ сонирхолтой баримтуудыг дэлгэжээ.


















