Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дайвар бүтээгдэхүүн ашиглан хүүхдийн хоолны шинэлэг жор, технологи боловсруулах уралдаан боллоо

Хүүхэд багачуудын бичил шим тэжээлийн бодисын дутагдлыг бууруулах, хоолны шим тэжээллэг агууламжийг нэмэгдүүлэхэд малын дотор мах ашиглах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дайвар бүтээгдэхүүн ашиглан хүүхдийн хоолны шинэлэг жор, технологи боловсруулах уралдаан боллоо
Дайвар бүтээгдэхүүн ашиглан хүүхдийн хоолны шинэлэг жор, технологи боловсруулах уралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Хүүхэд багачуудын бичил шим тэжээлийн бодисын дутагдлыг бууруулах, хоолны шим тэжээллэг агууламжийг нэмэгдүүлэхэд малын дотор мах ашиглах, хүүхдэд тохиромжтой дотор махан хоолны нэр төрлийг нэмэгдүүлж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтан, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Бэлчээрийн малын дотор мах, дайвар ашиглан хүүхдийн хоолны шинэлэг жор, технологи боловсруулах ур чадварын уралдаан”-ыг Төв аймгийн Эрдэнэ суманд зохион байгууллаа.

Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Эрдэнэ сумын Мэргэжлийн боловсролын сургууль хамтран зохион байгуулсан тус уралдаанд 27 сумын Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллежийн 80 гаруй тогооч, хоол үйлдвэрлэлийн мэргэжилтэн өрсөлдсөн байна.

Уралдааныг үндсэн хоол, зууш салат, хар хайрцаг буюу багийн төрлүүдээр зохион байгуулсан аж.

Оролцогчид өгөгдсөн хугацаанд малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг ашиглан орчин үеийн шинэлэг шинж чанартай, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг бэлтгэхээс гадна стандартын дагуу цэс, технологийн карт хөтөлжээ.

Үндсэн хоолны төрөлд:

1-р байр Төв ПК-ын тогооч Э.Болорцогт

2-р байр Батсүмбэр сумын ЕБС-ын тогооч Д.Нуржан

3-р байр Жаргалант сумын ЕБС-ын тогооч С.Нямсүрэн

Тусгай байрыг Мөнгөнморьт сумын ЕБС-ын тогооч Л.Өнөржаргал

Зууш, салатны төрөлд

1-р байр Баянчандмань сум СӨБ-ын тогооч Ц.Дархижав

2-р байр Алтанбулаг сумын тогооч М.Цэрэнханд

3-р байр Борнуур сум ЕБС тогооч Б.Бадам

Тусгай байр Эрдэнэсант сум ЕБС Д.Нарантуяа

Багийн төрөлд

1-р байр Баянчандмань ПК-ын баг

2-р байр Зуунмод СӨБ-ын баг

3-р байр Хүмүүн ЕБС-ын баг

Тусгай байр Батсүмбэр сумын ЕБС-ын баг тус тус шалгарсан байна.

Удахгүй Төв аймгийн боловсролын байгууллагын тогооч нарын дайвар бүтээгдэхүүнээр хийсэн хоолны жорын гарын авлага хэвлэгдэн гарах юм байна.

Хуваалцах