Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Dakar-2019 Team Mongolia” баг өнөө шөнө сүүлчийн уралдаанаа хийнэ

Мотоциклийн ангилалд дөрөвдүгээр байрт бичигдэж байсан “Yamaha” багийн тамирчин Ван Вэверэн харамсалтайгаар замаасаа гарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Dakar-2019 Team Mongolia” баг өнөө шөнө сүүлчийн уралдаанаа хийнэ
“Dakar-2019 Team Mongolia” баг өнөө шөнө сүүлчийн уралдаанаа хийнэ. Зураг: МҮОНРТ

Перуд болж буй авто спортын “Дакар ралли 2019” уралдаан өндөрлөхөд ганцхан өдрийн гараа үлдлээ.

Өнөө шөнө 10 дахь гараа болсноор энэ жилийн уралдааны ялагчид тодорно. Авто машины “SxS” ангиллын дөрвөн дугуйтад өрсөлдөж байгаа Монголын баг өчигдөр болсон ес дэх гарааг амжилттай дуусгаж, 31 дүгээр байрт оржээ.

Одоогоор ах, дүү Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар нийлбэр дүнгээр 32 дугаар байрт бичигдэж байна.

Мөн “UTV open” ангилалдаа гуравдугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

“Дакар ралли” өндөрлөх дөхөх тусам замын дундаас техникийн болон бусад шалтгаанаар тамирчид гарсаар байна.

Мотоциклийн ангилалд дөрөвдүгээр байрт бичигдэж байсан “Yamaha” багийн тамирчин Ван Вэверэн харамсалтайгаар замаасаа гарчээ.

Түүний мотоциклийн хөдөлгүүрт асуудал гарсан учраас цааш уралдах боломжгүй болсон байна.

Мөн авто машины ангилалд өрсөлдөж байгаа хэд хэдэн оролцогчид техникийн саатлын улмаас байр ухарчээ.

Энэ жилийн Дакар раллид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа “Dakar-2019 Team Mongolia” баг өнөө шөнө сүүлчийн уралдаанаа хийснээр Монголын багийн түүхэн амжилтыг үзүүлэх юм.

Хэдийгээр мотоциклийн төрөлд оролцсон Н.Лхамаа зургаа дахь гараанаас цааш уралдах боломжгүй болсон ч ах, дүү мастерууд уралдаанаа амжилттай үргэлжлүүлж байна.

41 дэх удаагийн Дакар раллид 61 орны 541 оролцогч, 334 техникээр оролцож байгаагаас дүнгээ гаргахад ганцхан өдрийн гараа үлдлээ.

Хуваалцах