Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дахин нэг байлдааны зориулалт бүхий галт зэвсэг илэрлээ

Арваад хоногийн өмнө Багануур дүүргээс гранат олдож, дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Цагдаагийн хэлтэс, Зэвсэгт хүчний алба хаагчид шуурхай ажиллан байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй хоёр ширхэг гранат байсныг аюулгүй болгож байсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дахин нэг байлдааны зориулалт бүхий галт зэвсэг илэрлээ
Дахин нэг байлдааны зориулалт бүхий галт зэвсэг илэрлээ. Зураг: МҮОНРТ

Арваад хоногийн өмнө Багануур дүүргээс гранат олдож, дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Цагдаагийн хэлтэс, Зэвсэгт хүчний алба хаагчид шуурхай ажиллан байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй хоёр ширхэг гранат байсныг аюулгүй болгож байсан.

Тэгвэл өчигдөр орой 17:00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нэгдүгээр багийн иргэн тэсрэх бөмбөг байж болзошгүй зүйлийг Цагдаагийн хэсэгт авчирч өгчээ.

Аймгийн онцгой байдлын албанаас уг зүйлийг 82 мм-ийн миномётын сум байж болзошгүй гэж үзсэн байна. Сум, галт хэрэгслийг Цагдаагийн хамгаалалтад авч, өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штабт танилцуулж, тусгай томилгоот бүлгийг ажиллуулахаар болжээ.

Хуваалцах