Дахин төлөвлөлтийн II ээлжийн төсөл хэрэгжүүлэх компаниуд сонгогдлоо
Тэдгээр аж ахуйн нэгжүүдийг эцсийн байдлаар шалгаруулахдаа дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж буй тухайн хэсгийн иргэдээс санал хурааж сонгох бөгөөд өнгөрөгч Бямба гарагт 5 хэсгийн 20 блокд төсөл хэрэгжүүлэх компанийг иргэд сонголоо.
Мэдээллийн алба

УИХ-аар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт туссаны дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2 дахь хэсгийн байршлыг нийслэлийн ИТХ-ын 2013 оны 12/43 тогтоолоор баталсан. Төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу төслийн удирдах хороо эхний шалгуур хангасан12 компанийг шалгаруулсан юм. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийг эцсийн байдлаар шалгаруулахдаа дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж буй тухайн хэсгийн иргэдээс санал хурааж сонгох бөгөөд өнгөрөгч Бямба гарагт 5 хэсгийн 20 блокд төсөл хэрэгжүүлэх компанийг иргэд сонголоо. Санал хураалтад тухайн хэсэгт оршин суух иргэд 36-90 хувийн ирцтэйгээр оролцсон байна. “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу иргэдийн 50 хувиас дээш саналыг авсан аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж байгаа юм. Ингээд дахин төлөвлөлтийн II ээлжийн 8 байршлын 5 хэсэгт иргэдийн олонхийн саналыг доорхи компаниуд авлаа.
№ Байршил Хэрэгжүүлэгч компани Блокууд Ирц Дэмжсэн 1 Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо “Заг” ХХК Ё1 73% 76% К1 83% 52% Е 90% 92% Л 72% 92% Ш 64% 84% 2 Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12 “Асар өргөө” ХХК А 62% 83% Б 56% 94% Ж 66% 81% М 52% 88% О 55% 75% Ө 51% 83% 3 Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Моннис Урбан Девеломент” ХХК Ё 44% 0% Ж 36% 0% З 50% 0% И 54% 94% 4 Баянзүрх дүүргийн 14 хороо “Моннис” ХХК Е 43% 0% “Бүрд” констракшн Д 60% 84% Г 74% 76% 5 Сонгинохайрхан дүүрэг 6-р хороо “Хера пропертийз” ХХК Б1 71% 90% В1 75% 94%


















