Дахин засварласан "Galaxy note 7" гар утсыг зах зээлд гаргахаар төлөвлөж байна
Технологийн салбарын томоохон төлөөллүүдийн нэг "Самсунг" компани "Galaxy note 7" гар утасны дахин засварласан хувилбарыг гаргахаар болжээ.
Мэдээллийн алба

Технологийн салбарын томоохон төлөөллүүдийн нэг "Самсунг" компани "Galaxy note 7" гар утасны дахин засварласан хувилбарыг гаргахаар болжээ. Өнгөрсөн жил утасны тэжээл нь хэт халсны улмаас гал гарч тус компани 2.5 сая ширхэг "Galaxy note 7" гар утсаа эргүүлэн татсан юм. Үүрэн холбооны операторууд болон зохицуулагч байгууллагууд зөвшөөрвөл "Самсунг" компани дахин засварлаж, аюулгүй байдлыг бүрэн хангасан утсыг зах зээлд нийлүүлнэ.
Түүнчлэн бүтээгдэхүүний техник хангамжаас зарим сэлбэгүүдийг салгаж авах, мөн бүтцэд нь орсон үнэт металлыг дахин ашиглах зорилгоор дахин шүүлт хийх тухай төлөвлөгөөг тус компани танилцуулсан байна. Үүнээс гадна утас элэгдэж дахин ашиглагдахааргүй болсон тохиолдолд "технологийн хаягдал" болгохгүй байхыг “Ногоон энхтайван” олон улсын байгууллага шаарджээ.
Өнгөрсөн жил гарсан утасны гэмтлээс болж "Самсунг" компани хүрээлэн буй орчныг хамгаалахыг гол зорилгоо болгосон “Ногоон энхтайван” компанийн хатуу шаарлагатай нүүр тулсан юм.


















