Далайд гарцгүй орнууд өлсгөлөнг арилгах талаар хэлэлцэнэ
Азийн хамгийн том далайд гарцгүй оронд 40 гаруй орны хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд нар болон өндөр түвшний албан хаагчид цугларч тус өргөн уудам тивийн өлсгөлөнгөө арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал энэ сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “өлсгөлөнг тэглэх” дараах алхам болох юм.
Азийн хамгийн том далайд гарцгүй оронд 40 гаруй орны хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд нар болон өндөр түвшний албан хаагчид цугларч тус өргөн уудам тивийн өлсгөлөнгөө арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Ази, Номхон далайн бүсэд өлсгөлөнг багасгах амжилттай алхмууд хийгдсэн бөгөөд бүсийн хэмжээнд, 2015 он гэхэд өлсгөлөнгийн тал хувийг арилгах Мянганы Хөгжлийн Зорилт сайн хэрэгжиж байгаа хэдий ч тус бүсэд дэлхийн өлсгөлөн хүн амын 60 гаруй хувь амьдарсан хэвээр байна. Энэ нь сая сая хүүхдүүд өлсгөлөн байгааг харуулж байна. Ази тивийн хөгжсөн олон орны хүүхдүүдийн 30-35 хувь нь өсөлтгүй мөн бие махбодь, танин мэдэхүйн хөгжилд нь саад учруулж буй тэжээлийн дутагдалтай байна.
Тухайн бага хурлын төлөөлөгчид Ази, Номхон далайн бүсийн хүнс, хөдөө аж ахуйн өнөөгийн байдал болон Мянганы Хөгжлийн Зорилтод хүрэх зорилгын биелэлтийн үйл явц, мөн төдийгүй Өлсгөлөнг тэглэх уриалга, 2025 онд өлсгөлөнг бүр мөсөн арилгах НҮБ-ын компанит ажил зэрэг асуудлууд дээр гол анхаарлаа хандуулах болно. Мөн түүнчлэн оролцогчид малын бэлчээр, ойг нөхөн сэргээх, бүс нутагт өрхийн газар тариаланд тустай байх ногоон хөдөө аж ахуйн туршлагыг дэлгэрүүлэх мөн Номхон далайн арлын орнуудын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг арга замыг судлах болно.
Бага хурал нь дэлхийн хамгийн их хүн амтай бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд тулгамдаж буй болон түүний цаашдын тогтвортой хөгжлийн асуудлаар хэд хэдэн чухал сэдвүүдийг авч хэлэлцэх юм.
Хуралдааны сүүлийн өдөр хоол тэжээлийн дутагдлаас үүсэх хүндрэлийн асуудлаар болох дугуй ширээний уулзалтыг Би Би Си телевизийн хөтлөгч удирдаж явуулна.


















