Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгчийг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгч ноён Удо Хэлгэ Фоксийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгчийг хүлээн авч уулзлаа
Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгчийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгч ноён Удо Хэлгэ Фоксийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр бригадын генерал Т.Бадрал Монгол орны усанд эрэн хайх, аврах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, чадавхийн талаар ноён Фоксод танилцуулж, цаашид тус олон улсын холбоотой усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах чадавхийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Улмаар Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгч ноён Фоксийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт зочилж, үйл ажиллагаатай нь танилцахыг урилаа.

Монгол Улсын Зам, тээврийн яамны Далайн захиргаанаас Далайн аврах ажиллагааны олон улсын холбоотой хамтран энэ сарын 6-7-нд Хөвсгөл нуурт усны осол, түүний аврах ажиллагааны талаар хамтарсан сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Хуваалцах