Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Далайн байцаа цусны цагаан бөөм олшрох өвчнөөс сэргийлдэг

Улаан сонгино: Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгинын шүүс юм уу, нухшийг хоолны халбагаар нэг идэх хэрэгтэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далайн байцаа цусны цагаан бөөм олшрох өвчнөөс сэргийлдэг
Далайн байцаа цусны цагаан бөөм олшрох өвчнөөс сэргийлдэг. Зураг: МҮОНРТ

Улаан сонгино: Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгинын шүүс юм уу, нухшийг хоолны халбагаар нэг идэх хэрэгтэй.


Өргөст хэмх: Өргөст хэмх шээсний сүвийг цэвэрлэх үүрэгтэй. Өргөст хэмхэд агуулагдаж байгаа луувангийн эд, өргөст хэмхний хүчил зэрэг нь уушги, ходоод, элэгний хорыг гадагшлуулдаг.


Хар мөөг: Хар мөөг нь хоол боловсруулах системийн бохир зүйлийг арилгаж, цусыг тунгалагшуулна.


Далайн байцаа: Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох өвчнөөс сэргийлдэг.


Байцаа: Цөс болон гэдэс, ходоодыг хамгийн сайн цэвэрлэгч. Ялангуяа цэвэр байцааны шөл уух нь цөс өтгөрөхөөс сэргийлдэг.


Алим: Алим нь хүнсний бүтээгдэхүүн гэдсэнд чулуужиж үлдэхээс сэргийлнэ.


Интоор: Гэдсэн дэх хорыг тайлах чухал нөлөөтэй. Ходоод нь хорыг маш түргэн ялгаруулан гаргадаг боловч шингээлт муудсан үедээ хорт эдийг ходоодонд үлдээж, хөөн гаргаж чаддаггүй.


Гүзээлзгэнэ: Гүзээлзгэнэд олон зүйлийн органик бодис агуулагдаж байдаг тул ходоодыг дэмжиж, элэг, бөөрийг тамиржуулна.


Усан үзэм: Элэг, гэдэс, ходоодонд тусалж, цус нөхөх чадварыг нэмэгдүүлнэ.


Инжир жимс: Инжир жимс нь элгийг хамгаалах, хор тайлах, халууныг хөөж, гэдсийг зөөллөж, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. /Ихэвчлэн хатаасан хэлбэрээр худалдаалагддаг. Чацарганатай төстэй жимс/

Хуваалцах