Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даланжаргалан, Айраг сумын нутагт үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Яг одоогийн байдлаар Сайншанд хотод агаарын температур +19 хэм, салхи секундэд 16-17 метр хүрч байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даланжаргалан, Айраг сумын нутагт үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Даланжаргалан, Айраг сумын нутагт үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Зураг: МҮОНРТ

Яг одоогийн байдлаар Сайншанд хотод агаарын температур +19 хэм, салхи секундэд 16-17 метр хүрч байна. Даланжаргалан, Айраг сумын нутагт үзэгдэх орчин хязгаарлагдаж зам тээврийн хөдөлгөөнд оролцоход хүндрэл учраад байгаа хэдий ч замын хөдөлгөөнийг одоогийн байдлаар албан ёсоор хязгаарлаагүй талаар Дорноговь аймгийн замын цагдаагийн хэлтсээс хэлж байна.

Энэ долоо хоногт Дорноговь аймгийн нийт нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18 метр хүрч нийт нутгаар шороон шуурга шуурна. Агаарын температур ихэнх нутгаар 14-19 хэм дулаан, нутгийн өмнөд хэсгээр 20-22 хэм дулаан байна. 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 01-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.

Салхи 3-р сарын 27-31-нд секундэд 14-16 метр, 01-нд зарим үед секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна гэсэн мэдээллийг Дорноговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний алба мэдээлж байна.

Хуваалцах