Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даланзадгадад хүнсний ногооны механикжсан зоорь барина

Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төмс, хүнсний ногооны механикжсан зоорийг барьж байгуулахаар шав тавиад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даланзадгадад хүнсний ногооны механикжсан зоорь барина
Даланзадгадад хүнсний ногооны механикжсан зоорь барина. Зураг: МҮОНРТ

Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төмс, хүнсний ногооны механикжсан зоорийг барьж байгуулахаар шав тавиад байна.

Дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хоёр сарын хугацаанд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Баяжих галуут" ХХК нь 200 тонн багтаамжтай, нарийн ногоо хадгалах хөргөлттэй, ногоо ангилан ялгах хэсэгтэй зоорийн барилгыг барьж ашиглалтад өгөх юм байна.

Хуваалцах