Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Далд уурхайн бүтээн байгуулалт намрын чуулганыг хүлээнэ

Оюу Толгой компанийн далд уурхайн санхүүжилтийг хойшлуулсантай холбоотойгоор бүтэн байгуулалтын асуудал мөн удаашрах төлөвтэй байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далд уурхайн бүтээн байгуулалт намрын чуулганыг  хүлээнэ
Далд уурхайн бүтээн байгуулалт намрын чуулганыг хүлээнэ. Зураг: МҮОНРТ

Оюу Толгой компанийн далд уурхайн санхүүжилтийг хойшлуулсантай холбоотойгоор бүтэн байгуулалтын асуудал мөн удаашрах төлөвтэй байна.

Урьдчилсан байдлаар баталгаажуулаад байсан Оюу Толгой төслийн далд уурхайг хөгжүүлэх Төслийн санхүүжилтийн нөхцөлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэж Монгол улсын Засгийн газраас Рио Тинто компанид мэдэгдсэн билээ.

Тиймээс уг төслийн санхүүжилтийн талаар тодорхой шийдвэр гараагүй, мөн Засгийн газартай нэлээд хэдэн асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэж буй бусад асуудлыг харгалзан, тэдгээрийг эцэслэн шийдэх, шинээр тов тохиролцох хүртэл ийн хойшлуулсан байна. Өөрөөр хэлбэл ирэх намрын УИХ-ын чуулганаар эл асуудал хэлэлцэгдтэл түр хойшлож байгаа аж.

Түлхүүр үг:Далд уурхайн бүтээн байгуулалт намрын чуулганыг хүлээнэ
Хуваалцах