Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Далд уурхайн санхүүжилт гурван сард шийдэгдэнэ

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд ихээхэн хүлээлт үүсгэсэн ч дахин хойшилсон. Учир нь “Туркойз хилл” компани далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах 4 тэрбум ам долларын хөрөнгийг дэлхийн томоохон 15 арилжааны банкуудаас хүсээд байсан ч зээл хоёр дахь удаагаа

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Далд уурхайн санхүүжилт гурван сард шийдэгдэнэ
Далд уурхайн санхүүжилт гурван сард шийдэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд ихээхэн хүлээлт үүсгэсэн ч дахин хойшилсон. Учир нь “Туркойз хилл” компани далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах 4 тэрбум ам долларын хөрөнгийг дэлхийн томоохон 15 арилжааны банкуудаас хүсээд байсан ч зээл хоёр дахь удаагаа хойшлоход хүрсэн юм.

Тодруулбал “Туркойз хилл” компани уг зээлийг авахын тулд Монгол улсын засгийн газраас албан ёсны зөвшөөрөл авсан байх шаардлагатай байсан. Харин манай талаас Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн учраас дахин нягтлах хүртэл дараагийн шатны санхүүжилтийн асуудал ярилцахгүй гэсэн байр суурьтай байсан тул зөвшөөрөл олгох боломжгүй болсон юм.

Тиймээс дэлхийн томоохон арилжааны банкууд далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зээлийг энэ оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулснаа өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдсэн. Гэсэн хэдий ч манай талаас дээрх хугацаанаас өмнө зөвшөөрөл олгох эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.

Түлхүүр үг:Далд уурхайн санхүүжилт 3-р сарын сүүлчээр шийдэгдэнэ
Хуваалцах