Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Дангина“ гоо бүсгүй шалгаруулах тэмцээн боллоо

Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо энэ сарын 1-3-ны өдрүүдэд "Алтаргана-2016" наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Алтаргана наадмын төрөлд эрийн гурван наадам байхаас ганда "ДАНГИНА" гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болдог билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Дангина“ гоо бүсгүй шалгаруулах тэмцээн боллоо
"Дангина“ гоо бүсгүй шалгаруулах тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо энэ сарын 1-3-ны өдрүүдэд "Алтаргана-2016" наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Алтаргана наадмын төрөлд эрийн гурван наадам байхаас ганда "ДАНГИНА" гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болдог билээ.

Энэ удаагийн наадамд Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Шэнэхээн, Ага, Эрхүү, Улаан-үүд, Читэ гэх мэт газар газраас ирсэн хацар гоо 24 дангина оролцсон байна.

Гоохон хатан дангинаг уг удам, хэл соёл, үүх түүхийн мэдлэг, боловсрол, авьяас билиг, гоо сайхан, дотоод сэтгэл гэх мэт маш олон шалгуур тавин шалгаруулдаг уламжлалтай билээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр Алтаргана наадмын шүүгчид 3 ялагчийг тодруулсан бөгөөд Улаан-Үүдийн Лубсанова Цырегма, Өвөрбайгалийн хязгаарын Ринчинова Юлия, Эрхүү мужийн Урбаева Дарима нар тус тус ялагчаар шалгарчээ. Мөн тусгай байрыг Шэнэхээнэй Бальжинимын Бадмажаргал, Улаанбаатар хотоос оролцогч М.Мөнхчимэг нар хүртсэн байна.

1. Лхамацыренова Светлана, Өвөрбайгалын хязгаар, Чита хот
2. Сэрэн Баатарай Бальжин, Өвөрмонголын ӨЗО, Хөлөнбуйр аймаг
3. Ринчинова Юлия, Өвөрбайгалын хязгаар, Агын тойрог
4. Лубсанова Цырегма, Улаан-Үүд хот
5. Бальжинимын Бадма Жаргал, Өвөрмонголын ӨЗО, Хөлөнбуйр аймаг
6. Халудорова Валентина, Буриад улс, Зэдын аймаг
7. Цыбикова Сэсэг, Буриад улс, Зэдын аймаг
8. Базарова Наран-Туяа, Буриад улс, Ивалгын район
9. Дашиева Саяна, Буриад улс, Хиагтын район
10. Аюшиева Арюна, Буриад улс, Ахын аймаг
11. Будаева Норжима, Буриад улс, Захаамин аймаг
12. Баясхаланова Галсана, Өвөрбайгалын хязгаар, Могойтын район
13. Монтоева Оюна, Буриад улс, Хурумхаан аймаг
14. Кондратова Ирина, Эрхүү муж, Ольхон район
15. Доржиева Арюна, Өвөрбайгалын хязгаар, Дульдургын район
16. Урбаева Дарима, Эрхүү мужын Баяндайн тойрог
17. Ринчинова Алтана, Буриад улсын Сэлэнгийн аймаг
18. Жамьянова Алтана, Өвөрбайгалын хязгаар, Агын тойрог
19. Жаргалсайхан Уранжаргал, Монгол Сэлэнгэ аймаг
20. Болор-Эрдэнэ Болортуяа, Монгол, Дорнод аймаг
21. Тэгшээ Номинтуяа, Монгол, Дорнод аймаг
22. Ганбаатар Түмэнхүсэл, Монгол Дорнод аймаг
23. Ренчинсамбуу Нандин-Эрдэнэ, Монгол, Хэнтий аймаг
24. М. Мөнхчимэг, Монгол Улаан-Баатар хот

Хуваалцах