Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг зохион байгуулав

Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдээс Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам- Хүрээ цам” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 6, 7-нд Хүй долоон худагт зохион байгуулав.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг зохион байгуулав
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдээс Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам- Хүрээ цам” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 6, 7-нд Хүй долоон худагт зохион байгуулав. Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын харьяа нэгж, хэлтсийн бие бүрэлдэхүүн хамгаалалтын үүрэг гүйцэтгэлээ. Цагдаагийн ерөнхий газар болон Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийт 74 авто машин, 1668 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр зөрчил, дутагдалгүй зохион байгуулж ажилласан байна.

Хуваалцах