Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна

Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх орчмын Булагийн ус авто зам руу их хэмжээгээр урсаж орсноос болж зам эвдэрч,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх орчмын Булагийн ус авто зам руу их хэмжээгээр урсаж орсноос болж зам эвдэрч, иргэд зорчиход хүндрэлтэй болсон. Иймд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, НҮГ-1 ОНӨААТҮГазар болон 27 дугаар хороо хамтран Булгийн усны урсацыг Сэлбэ гол руу чиглүүлэх ажил өнөөдөр эхэллээ.

Дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт газар дээр ажиллан зааварчилгаа өгч, бэлтгэл ажлыг яаравчлахыг үүрэг болголоо.

Хуваалцах