Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дараах авто замд цас ихээр орж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саадтай байна

Өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19:00 цагийн байдлаар дараах авто замд цас ихээр орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учирч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дараах авто замд цас ихээр орж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саадтай байна
Дараах авто замд цас ихээр орж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саадтай байна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19:00 цагийн байдлаар дараах авто замд цас ихээр орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учирч байна.

Үүнд:

-Хашаатын хөтөл - Цас орж халтиргаа гулгаа үүссэн тул давс, бодис цацахаар ачигч 1, замчин 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. “Ховд АЗЗА” ТӨХК

-А0306 дугаартай Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн замд үзлэг хийж Зээгтийн давааны замын цасыг цэвэрлэхээр Замчин 5, Ачигч 1 гарган ажиллаж байна. “Жол” ХХК

-А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн авто замын 130 дахь км Бураатын даваанд их хэмжээний цас орж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учраад байна. Зам хариуцагч "Жол" ХХК-иас ковш 1, замчин 6 хүний бүрэлдэхүүнтэй газар дээр нь ажиллаж байна.

Мөн 2023 оны 09 сарын 26-ны Баян-Өлгий аймаг болон Ховд аймгийн нутгаар их хэмжээний цас орох төлөвтэй байгаа аж.

Өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 27-нд Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орно.

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаарлагагүй тохиолдолд тус чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхааруулж байна.

Хуваалцах