Дараах чиглэлийн замд түр хугацаагаар зорчихгүй байхыг анхааруулж байна
Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын замд буюу УБ хотоос 103-104 дэх км-т их хэмжээний усархаг бороо орсны улмаас замын зорчих хэсэгт их хэмжээний ус, шороо орж тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох боломжгүй байна.
Мэдээллийн алба

Иймд иргэд та бүхэн уг замыг сонгон зорчихгүй байх, аялал амралтаа түр хугацаагаар хойшлуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу.
Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг, АЗЗА компаниудтай хамтран шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба