Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан 50 цогцолборын 2 байршилд цэвэр усны цэг байгуулжээ

Одоогийн байдлаар Дархан 50 цогцолборын хоёр байршилд цэвэр ус уух цэгийг суурилуулан ашиглалтад оруулаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан 50 цогцолборын 2 байршилд цэвэр усны цэг байгуулжээ
Дархан 50 цогцолборын 2 байршилд цэвэр усны цэг байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар Дархан хотын Соёл амралтын хүрээлэн өөрсдийн хөрөнгө оруулалтаар гурван байршилд цэвэр усны цэгийг байгуулахаар гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө оруулсан.

Одоогийн байдлаар Дархан 50 цогцолборын хоёр байршилд цэвэр ус уух цэгийг суурилуулан ашиглалтад оруулаад байна.

Яст мэлхийн дүрстэй цэвэр усны цэг нь зэс хоолойтой, мэдрэгчтэй, зэс хлор шүүх 3 төрлийн шүүлтүүртэй учраас усыг шууд уух боломжтой юм.

Дархан хотын Соёл амралтын хүрээлэнгээс удахгүй "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнд дахин нэг цэвэр усны цэгийг байршуулна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах