Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Дархан-Братск" үзэсгэлэн худалдаа болов

Дархан-Уул аймаг, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хот нь 2019 оны тавдугаар сарын 23-ны өдөр ах, дүүгийн найрамдалт харилцааг тогтоосон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дархан-Братск" үзэсгэлэн худалдаа болов
"Дархан-Братск" үзэсгэлэн худалдаа болов. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймаг, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хот нь 2019 оны тавдугаар сарын 23-ны өдөр ах, дүүгийн найрамдалт харилцааг тогтоосон. Энэхүү харилцаа богино хугацаанд эрчимтэй хөгжиж байгаагийн тод илрэл бол 2019 оны есдүгээр сарын 4-ний өдөр нээлтээ хийсэн “Дархан Братск хотуудын хамтарсан үзэсгэлэн худалдаа” юм.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү мужид суугаа ерөнхий консул Л.Амарсанаа, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Братск хотын дарга С.В.Серебренников,Думын дарга Л.М.Павлова нар үзэсгэлэн худалдааг нээж үг хэллээ.

9 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилсэн тус үзэсгэлэнд "Дархан нэхий" ХК, "Эко ноос" ХХК, "Алтан хүнс" групп, "Дархан загвар гоёл" ХХК, "Дархан ноос" ХХК, Дарханд үйлдвэрлэв дэлгүүр, "Дархан ширэн урлал" ХХК, "Бардам брэнд" арьсан гутлын цех, "Ачлалт алтан зөгий" ББН, Дархан савхи, Говь ХК-ийн Дархан салбар зэрэг нийт 12 байгууллага оролцож байна.

"Орос-Монголын үзэсгэлэн худалдаа нь ахан дүү хотын иргэдийн хувьд Монголын чанартай бараа бүтээгдэхүүнийг худалдан авах онцгой боломж төдийгүй бизнес эрхлэгчдэд олон улсын харилцааг хөгжүүлэх платформ болно" гэж Братскийн захиргааны эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Артем Мельников хэллээ.

Дарханчууд арьс шир, сарлагийн болон хонины ноос, ноолуур, нэхмэл эдлэл, зөгийн бал зэрэг бусад олон зүйлийг танилцуулж борлуулалт хийв.

Мөн хоёр хотын бизнес эрхлэгчид өөр өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр бизнес уулзалтууд хийж, цаашид хамтран ажиллах гарцаа нээлээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах