Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан сумын “Тэс Петролиум”-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу 12 дугаар сарын 1-ний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан сумын “Тэс Петролиум”-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Дархан сумын “Тэс Петролиум”-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу 12 дугаар сарын 1-ний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах