Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг 14:00 цаг хүртэл хаалаа

Дархан-Улаанбаатар чиглэлийн замд байгалийн онц үзэгдлийн улмаас замын нөхцөл хүндэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болоод байгааг бид өмнө мэдээлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг 14:00 цаг хүртэл хаалаа
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг 14:00 цаг хүртэл хаалаа. Зураг: МҮОНРТ

Дархан-Улаанбаатар чиглэлийн замд байгалийн онц үзэгдлийн улмаас замын нөхцөл хүндэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болоод байгааг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус чиглэл буюу Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг өнөөдөр 14:00 цаг хүртэл хаах шийдвэр гаргалаа.

Замын нөхцөл байдал хүнд автомашин явах боломжгүй тул Сэлэнгээс Улаанбаатарын чиглэлд гарсан автобус Дарханаас зорчигчдоо галт тэргэнд шилжүүлж суулгаж байна.

Хойд чиглэлийг зайлшгүй зорих иргэд төмөр замын тээврийг сонгон үйлчлүүлэхийг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Хуваалцах