Дархан-Уул аймаг авто замынхаа цас, мөсийг цэвэрлэж байна
Дархан-Уул аймгийн төвийн авто замын мөсийг арилгах зорилгоор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас 9.3 тн давс цацжээ.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн төвийн авто замын мөсийг арилгах зорилгоор аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас 9.3 тн давс цацжээ. Удаа дараа орсон цасны улмаас төв замуудад халтиргаа гулгаа үүсч, тус газрын замын цэвэрлэгээний ажилтнууд бямба, ням гарагт амралтгүй ажиллаж, өдөр бүр цэвэрлэж байгаа ч бүрэн арилгаж чадахгүй байгаа юм.
Хэдийгээр давс цацаж цасыг хайлуулж байгаа ч эргээд мөс болж, тээврийн хэрэгсэл зорчиход ихээхэн хүндрэлтэй болжээ. Мөн орон сууцны хорооллууд, албан байгууллагууд руу ордог зам талбайд ч халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс байгууллага, аж ахуйн нэгжүүд ч цас, мөс цэвэрлэх ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй гэж Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Г.Гантулга хэллээ.


















