Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймагт "Малчдын зөвлөгөөн" боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд шинээр “Малын генетик нөөцийн тухай”, “Ноолуур”, “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймагт "Малчдын зөвлөгөөн" боллоо
Дархан-Уул аймагт "Малчдын зөвлөгөөн" боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд шинээр “Малын генетик нөөцийн тухай”, “Ноолуур”, “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна.

Энэхүү хууль тогтоомжийг танилцуулах, мал маллах арга ухаан, мэдлэг, туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн хамтдаа шийдвэрлэх гарцыг олох үүднээс Дарханы малчид төр захиргааныхаа байгууллагуудтай хамтран малчдын зөвлөгөөнөө өчигдөр хийлээ.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 4 сумын 1371 малчин өрх, 2531 малтай өрхөд нийт 310.9 мянган толгой мал жилийн эцсээр тоологдсон нь өмнөх жилтэй харьцуулж үзвэл 4.3 хувиар буюу 14 мянган толгой малаар буурсан байна. Энэ өдрийн зөвлөгөөнд 300 гаруй малчид оролцож байна. Мал аж ахуйн тогтвортой хөгжлийг ханган малын тоо, толгойг бэлчээрийн даацтай уялдуулах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, мал малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, малчдын амьжиргааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Эдгээрийг үндэслэн аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйн чиглэлийн зургаан заалтыг тусган оруулж хэрэгжилтийг хангахын зэрэгцээ “Туслах аж ахуйн хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа юм байна. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сумдыг “Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хосолсон бүс” нутаг болгосон.

Үүнтэй холбогдуулан энэ өдрийн зөвлөгөөний үр дүнд цаашид газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар явуулах, Шилмэл малын үзэсгэлэн худалдааг бүс нутгийн хэмжээнд явуулах, гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран туслах аж ахуйг хөгжүүлэх, аймаг сумдын мал аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл малыг өсгөн үржүүлэх, мал эмнэлгийн лабораторийн чадавхийг сайжруулах зэрэг олон ажлуудыг үе шаттайгаар хийхээр боллоо.

Хуваалцах