Дархан-Уул аймагт малын галзуу өвчин илэрчээ
Энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэн толгой буюу Энхтал багийн малчин Б-н 2 үхэр галзуугийн шинж тэмдгээр өвчилжээ. Өвчилсөн малаас аймгийн мал эмнэлгийн лаборатори,
Мэдээллийн алба

Энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэн толгой буюу Энхтал багийн малчин Б-н 2 үхэр галзуугийн шинж тэмдгээр өвчилжээ. Өвчилсөн малаас аймгийн мал эмнэлгийн лаборатори, Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид дээж өгч шинжлүүлэхэд наймдугаар сарын 6-ны өдөр малын галзуу өвчин болох нь тогтоогджээ.
Үүнтэй холбогдуулан Орхон сумын Онцгой комисс хуралдаж, Энхтал багийн тодорхой бүсэд хязгаарлалтын дэглэмийг тогтоож, галзуу өвчин туссан малыг устгаж, халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийсэн байна.
Иймд малчдад мал хариулга дээрээ нохой, чоно, хярс, үнэг зэрэг галзуу өвчин тусч болзошгүй амьтад ойртсон эсэхэд тандалт хийж байхыг анхааруулж байна.
Мөн өвчин гарсан бүсэд зорчихгүй байх, малын гаралтай бүтээгдэхүүнийг гарал үүсэл нь тодорхой, баталгаат шинжилгээтэй газраас авахыг иргэдэд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.


















