Дархан-Уул аймгаас 27 хүүхэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдлаа
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төр иргэд, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж хамтран ажиллах талаар
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төр иргэд, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж хамтран ажиллах талаар тусгасан байдаг. Энэ дагуу Италийн нэрт сурган хүмүүжүүлэгч Жон Боскогийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан.
Ингэснээр өнгөрсөн жил орон нутгийнхаа их дээд сургуульд суралцаж байгаа сурлага, урлаг, спортоор манлайлагч, зорилтот бүлгийн оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн нийт 16 хүүхэд тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан юм. Тэгвэл энэ жилийн хувьд тус тэтгэлэг хөтөлбөрт 61 хүүхэд материалаа ирүүлснээс 27 нь хамрагдахаар болж, батламжаа гардан авлаа.
Нийт 27 хүүхдээс 5-н 800 мянган төгрөг, 22 хүүхэд тус бүр 500 мянган төгрөгийн тэтгэлэг авч байна. Хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү тэтгэлэг хөтөлбөр өнгөрсөн жил 10 сая төгрөгийг оюутан сурагчдад хандивласан бол энэ онд 15 сая төгрөг, 2019 онд 20 сая төгрөг, 2020 онд 25 сая төгрөг, 2021 онд 25 сая төгрөгийн тэтгэлгийг "Сэйнт Жон Боско " төвөөр дамжуулан санхүүжүүлэх юм байна.


















