Дархан-Уул аймгаас таван настай охин хулгайлсан эмэгтэйн шүүх хурал болно
Энэ оны наймдугаар сарын 19-нд 20:30 цагт Дархан-Уул аймагт таван настай охин гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хэрэг гарсан. Эл дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаа
Мэдээллийн алба

Энэ оны наймдугаар сарын 19-нд 20:30 цагт Дархан-Уул аймагт таван настай охин гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хэрэг гарсан. Эл дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид улсын хэмжээнд хоёр хоног эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж таван настай Э охиныг олсон.
Охиныг 37 настай эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн Б гэх эмэгтэй хулгайлан нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны дэвсгэрт цуг байхад Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилсан байдаг. Тэгвэл Дарханаас таван настай охин хулгайлсан гэх иргэн Б-д холбогдох шүүх хурал өнөөдөр 14:00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд болох юм байна.


















