Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл сургалтад хамрагдаж байна
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, МХЕГ, НМХГ-ын удирдлагууд 10 дугаар сарын 23-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийсэн.
Мэдээллийн алба

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, МХЕГ, НМХГ-ын удирдлагууд 10 дугаар сарын 23-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийсэн.
Уулзалтаар Мэргэжлийн хяналтын байгууллагатай холбоотой санал гомдлуудыг хэлэлцэж зөрчлийн хуулийн хүрээнд бизнес эрхлэгчдэд ирж буй дарамт шахалт, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хөндсөн юм. МХЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр Дархан-Уул аймгийн МХГ, ХАҮТ, ХЭАХНийгэмлэг, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 120 орчим бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж, таван чиглэлээр сургалт хийлээ.
Мөн бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг сонсож гарц шийдлийг хамтдаа хайсан үр дүнтэй сургалт, хэлэлцүүлэг болж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


















