Дархан-Уул аймгийн ЭМГ-т “Симуляци сургалтын төв”-ийн эхлэл тавигдлаа
Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын "Raphael International" байгууллага, Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтран Дархан-Уул аймагт хэрэгжүүлж буй “Мэргэжилтний тасралтгүй хөгжил” төслийн үйл ажиллагааны хүрээнд эмнэлзүйн дадлага сургалтыг зохион байгуулах зориулалттай 6 төрлийн муляжи, хэрэглэгдэхүү
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын "Raphael International" байгууллага, Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтран Дархан-Уул аймагт хэрэгжүүлж буй “Мэргэжилтний тасралтгүй хөгжил” төслийн үйл ажиллагааны хүрээнд эмнэлзүйн дадлага сургалтыг зохион байгуулах зориулалттай 6 төрлийн муляжи, хэрэглэгдэхүүнийг Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгчээ.
Нийт 8.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. "Raphael International" байгууллагын төслийн менежер А.Номин, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн судлаач эмч Кэёонг Мин Сан нар муляжи хэрэглэгдэхүүнийг ЭМГ-ын дарга С.Сүнчинд гардуулаад, цаашид эмч мэргэжилтнүүдийг тасралтгүй сургаж, мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэх үйл ажиллагаанд нь амжилт хүсчээ.
Төслийн хүрээнд бэлэглэсэн муляжи хэрэглэгдэхүүн нь эмч мэргэжилтнүүдийн гардан үйлдлийн ур чадварыг сайжруулах орчин нөхцөлтөй “Симуляци сургалтын төв” байгуулах үйл ажиллагааны эхлэл болж байгаа бөгөөд цаашид бусад шаардлагатай зүйлсээр хангаж, сургалтыг тасралтгүй зохион байгуулахаар болжээ.


















