Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн хүлээн авах хэсэгтэй болоо
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг олон улсын стандартын дагуу засварлаж, тохижуулсан хүүхдийн хүлээн авах хэсэгтэй болоо.
Мэдээллийн алба

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг олон улсын стандартын дагуу засварлаж, тохижуулсан хүүхдийн хүлээн авах хэсэгтэй болоо.
Тус эмнэлгээс БНСУ-д суралцаж, туршлага судалсан эмч мэргэжилтнүүд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн эхний цэг болсон хүлээн авах хэсгийг Солонгос улсын эмнэлгүүд шиг болгохоор санаачлага гарган УИХ-ын гишүүн С.Ганбаатарт ханджээ. Холбогдох албаныхан уг санаачлагыг дэмжиж, тус эмнэлгийн тасгуудаас илүү их ачаалалтай ажилладаг хүүхдийн тасгийн хүлээн авах хэсгийг засч тохижуулан ийнхүү хүлээлгэн өглөө. Шинээр тохижуулсан хүүхдийн хүлээн авах хэсгийн орчныг бага насны хүүхдийн онцлогт тохирсон зураг, өнгө, чимэглэл бүхий дизайнаар тохижуулж, ханын зурагт, мэдээллийн урсдаг зарын электрон самбар, яаралтай тусламж үзүүлж, эрэмбэлэн ангилал хийх тавиур, хаалт, мөн бүртгэл мэдээллийн хэсэгт компьютер зэргийг байрлуулжээ.



















