Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдлаа

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, малын гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар Дархан сум, Орхон сум,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдлаа
Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, малын гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар Дархан сум, Орхон сум, Хонгор сум, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээллийг сонслоо.

Мөн тус аймгийн Онцгой комиссын дарга С.Насанбат хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тодруулыал, зарим хэсэгт ажиллаж байгаа хяналтын постын тоог дахин гурваар нэмж энэ сарын 30-н хүртэл ажиллуулах, хяналтын постод ажиллах хүчийг нэмэгдүүлэхээр дүйцүүлэх алба хааж байгаа иргэд, Зэвсэгт хүчний дугаар анги, Байгаль орчны газрын алба хаагчдыг татан оролцуулах болсон байна.

Малын гоц халдварт Шүлхий өвчний талаарх мэдээллийг өгсөөр байтал мал оруулж ирж байгаа иргэдэд хариуцлага тооцох, хлорын шохойны нөөцийг нэмэгдүүлэх, дулаарч байгаатай холбогдуулан малын сэг зэмийг устгах ажлыг энэ сарын 20-ны дотор хийж дуусгах, ОХУ-ын Улан-Үд, Эрхүү хотуудаас малын вакцин оруулж ирэх хүсэлтийг аймгийн зүгээс тавьсан учраас энэ асуудлыг мэргэжлийн байгууллагууд судлах, хувийн мал эмнэлгийн газрууд малчдад гарал үүслийн бичиг олгож байгаад хяналт тавьж давхар байцаагчдаар гарын үсэг зуруулах, Төмөр замын удирдлагууд өөрсдийн онцлогт тохируулж арга хэмжээ авах үүнд мэргэжлийн байгууллагууд зөвлөж гүйцэтгэлд нь хяналт тавих хэрэгтэйг үүрэг даалгавар болгов. Түүнчлэн аймгийн Онцгой комиссын гишүүд зарласан хугацаанд цагтаа ирж гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэйг зөвлөсөн юм.

Хуваалцах