Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилтан угаарын хийнд хорджээ
Өчигдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилтан угаарын хийн хордлогод орсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр
Мэдээллийн алба

Өчигдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилтан угаарын хийн хордлогод орсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, 2 хүний бие хүндэвтэр байгаа талаар ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өглөө.
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд голомтод хамтран ажиллаж байна.



















