Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн гарах чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаалаа
Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас шалтгаалан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн авто зам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа, мөсжилт үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран
Мэдээллийн алба

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас шалтгаалан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн авто зам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа, мөсжилт үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улаанбаатар хотоос Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд гарах хот хоорондын болон олон улсын авто замын хөдөлгөөнийг 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас эхлэн хаалаа. Тус замыг маргааш буюу есдүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байна.


















