Дарханчууд өнөөдөр 9400 гаруй мод тарьжээ
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар "Нэг иргэн- Нэг мод" уриан дор аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа мод тарих аяны нээлт өнөөдөр
Мэдээллийн алба

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар "Нэг иргэн- Нэг мод" уриан дор аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа мод тарих аяны нээлт өнөөдөр "Морин хуур" цогцолборын зүүн талд боллоо.
Тус аянд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн бүх байгууллага идэвхитэй хамрагдан, нийт 2000 гаруй ажилтан албан хаагчид, иргэд нэгдэж 9400 гаруй мод тарилаа. Энэ нь урьд урьдын жилүүдээс илүү өргөн хүрээнд амжилттай зохион байгуулагдаж буйг албаныхан мэдээллээ.
Энэ жил “Морин хуур” цогцолбороос Шинэ замын уулзвар хүртэлх 2.7 га талбайд мод тарьж байгаа бөгөөд аймгийн БОАЖГ-аас иргэд, ААНБ-иудад талбай хэмжээ болон хэдэн ширхэг, ямар мод тарихыг нарийвчлан хуваарилаж, аймгийн Захирагчийн алба, БОАЖГ, НААҮГ-ын мэргэжилтнүүд модыг хэрхэн тарих заавар зөвлөгөөг өгч ажиллаж байгаа ажээ.
Ийнхүү "Нэг иргэн- Нэг мод" уриан дор аймгийн хэмжээнд таригдсан модны усалгаа арчилгаа, хамгаалалтыг НААҮГ-ын хамт олон хариуцах бөгөөд аймгийн ЗДТГ-аас хашаажуулалтыг хийлээ гэж Дархан-Уул аймгаас М.Гүнжинлхам мэдээллээ.


















