Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орсон өдөр

1994 оны 10-р сарын 23-ны энэ өдөр Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад оржээ. Хар төмөрлөгийн үйлдвэрийг ашиглалтад авах ёслолын ажиллагаанд оролцохоор

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орсон өдөр
Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орсон өдөр. Зураг: МҮОНРТ

1994 оны 10-р сарын 23-ны энэ өдөр Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад оржээ. Хар төмөрлөгийн үйлдвэрийг ашиглалтад авах ёслолын ажиллагаанд оролцохоор Япон, Орос, Монголын олон зочин, үйлдвэрийг барьж босгосон ажилчид, инженер техникийн ажилтнууд хуран цугласан байна.

Нийт 25 тн халуун хайлмаг цутгах, цувих дамжлага руу урсан орж анхны гулдмайнууд бэлэн болжээ. Энэ бол монгол ганг анх удаа үйлдвэрлэсэн явдал байлаа. Ингэснээр манай улс шаардлагатай техник хэрэгсэл, хэрэгцээт бүтээгдэхүүнээ өөрснөө бүтээх эхлэлийг тавьжээ.

Хуваалцах