Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархлаа сайжруулах цэгэн иллэг

Хүйтний улиралд ханиад, томуу тусахгүйн тулд дархлаа сайжруулах иллэгийг тогтмол хийхийг эмч нар зөвлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархлаа сайжруулах цэгэн иллэг
Дархлаа сайжруулах цэгэн иллэг. Зураг: МҮОНРТ

Хүйтний улиралд ханиад, томуу тусахгүйн тулд дархлаа сайжруулах иллэгийг тогтмол хийхийг эмч нар зөвлөж байна. Хүний биеийн зарим цэгт иллэг хийхэд томуугийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уураг үүсдэг аж.

Цэгэн иллэгийг хийхдээ дараах цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв гурван удаа, нар буруу гурван удаа эргүүлнэ. Өдөрт хамгийн багадаа 3-6 удаа хийгээрэй.

  1. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг

  2. Хамрын угалзны гадна хэсэг

  3. Доод уруулын хонхор

  4. Төвөнхийн хоёр талд

  5. Эгэмний дээд хонхор

  6. Эрхий, долоовор хурууны дунд

  7. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг

  8. Шилний хонхрын хоёр талд, үсний доод захад.

Хуваалцах