Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Дархлаажуулалтын 10 хоног" эхэллээ

Томуугийн эсрэг "Дархлаажуулалтын 10 хоног"-ийн аян эхлээд буй. ХӨСҮТ-ийн харьяа Томуугийн үндэсний төв 2015 оны 10 дугаар сард АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн хамтын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Дархлаажуулалтын 10 хоног" эхэллээ
"Дархлаажуулалтын 10 хоног" эхэллээ. Зураг: МҮОНРТ

Томуугийн эсрэг "Дархлаажуулалтын 10 хоног"-ийн аян эхлээд байна. ХӨСҮТ-ийн харьяа Томуугийн үндэсний төв 2015 оны 10 дугаар сард АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн хамтын үйл ажиллагааны хүрээнд Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын "Вакцины тэгш хүртээмжтэй асуудлыг хариуцах" төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Томуугийн вакциныг нэвтрүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болсон.

Энэ хүрээнд 2016-2017 оны томуугийн улиралд 45.000 хүн тун вакциныг үнэ төлбөргүй хүлээн авч томуугийн хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цэрэг, цагдаа зэрэг онцгой нөхцөл байдалд ажилладаг хүмүүсийг дархлаажуулсан.

Энэ жилийн томуугийн улиралд дахин 175.000 хүн тун улирлын томуугийн вакциныг хүлээн авахаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын "Вакцины тэгш хүртээмжтэй асуудлыг хариуцах төв"-тэй дахин гэрээ байгуулж эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулахаар бэлтгэл ажлыг хангасан, дархлаажуулалтын үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болоод байна. 2017 оны аравдугаар сарын 13-ны өдөр эхний ээлжийн 50.000 хүн тун вакциныг АНУ-ын Протейн сайнс корпорациас хүлээн авсан бөгөөд вакциныг түгээх үйл ажиллагаа эхлээд байгаа аж.

Түүнчлэн энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй олон хүн тун вакцин хүлээн авч байгаа хэдий ч эрсдэлт бүлгийн тодорхой хувийг эхний ээлжинд дархлаажуулахаар төлөвлөөд байгаа гэдгийг албаныхан хэллээ. ДЭМБ-ын Дархлаажуулалтын асуудлаарх стратегийн зөвлөлдөх хорооноос улирлын томуугийн вакцинаар нэн тэргүүнд дархлаажуулах чухал 5 бүлгийг тодорхойлон гаргасан байдаг. Үүнд: жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, <5насны хүүхдүүд (үүн дотроо 6-23 сартай), ахмад настнууд, архаг хуучтай хүмүүсийг тодорхойлсон байдаг.

Улирлын томуугийн идэвхгүйжүүлсэн вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугаас хамгаалах, халдвар авсан ч хүндрэх эрсдлийг бууруулдаг ба жирэмсний аль ч хугацаанд хийж болох бөгөөд ямар нэг сөрөг нөлөөгүй. 6 хүртэлх сартай нярай хүүхдүүд бусад насны бүлгийн хүүхдүүтэй харьцуулахад томуугийн шалтгаантай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өндөр эрсдэлтэй байдаг. Ирэх долоо хоногт буюу энэ сарын 23-наас бага насны хүүхдийн вакциныг хуваарийн дагуу тараана. Иргэд харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдлүүд дээрээ очиж вакциндаа хамрагдах боломжтой гэв.

Хуваалцах