Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
Эрүүл мэндийн сайдын 2018 оны 191 дүгээр тушаалын дагуу дархлаажуулалтын ээлжит 10 хоног “Дархлаажуулалтын бүртгэл, мэдээллийг цахимжуулъя” уриан дор энэ сарын 21-ний өдрөөс эхлэн улс орон даяар зохион байгуулагдаж байна.
Мэдээллийн алба

Энэ хүрээнд дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим программыг нэвтрүүлэх бөгөөд цахим санг бий болгосноор хүүхэд бүрийг товлолын вакцинаар хугацаанд нь дархлаажуулах, халдварт өвчний эсрэг хүн амын дархлааны түвшинг тодорхойлох, өрх сумын эмч, сувилагч нарын ажлын ачааллыг эрс багасгах үр дүнтэй арга хэмжээ болох юм. Түүнчлэн бүртгэлийн санг ашиглан эх, хүүхэд бүрт харьяаллын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлнэ.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР