Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлээс сэргийлэх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар цаг үеийн холбогдолтой томоохон ажлуудын талаар мэдээлэл хүргэж, тулгамдаж буй асуудлын хүрээнд зохих чиглэл, заавар зөвлөмжийг өгсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлээс сэргийлэх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлнэ
Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлээс сэргийлэх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал /2020.06.12/ боллоо. Тус хурлаар цаг үеийн холбогдолтой томоохон ажлуудын талаар мэдээлэл хүргэж, тулгамдаж буй асуудлын хүрээнд зохих чиглэл, заавар зөвлөмжийг өгсөн байна.

Энэ удаагийн хурлын хүрээнд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хагас жилийн тайланг товлосон хугацаанд ирүүлэх, цусны аюулгүй байдлын үнэлгээний дагуу зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, амаржих газар болон төрөлт бүхий эмнэлгүүдтэй холбогдох зарим ажлыг сайжруулах, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд өсвөр үеийн эрүүл мэндийн үзлэг, хяналтыг нэмэгдүүлэх, товлолын дархлаажуулалтын хамрагдалтыг сайжруулахын сацуу халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллах, дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлээс сэргийлэх мэдлэг, хандлагыг түгээх болон эмч, сувилагчийг дадлагажуулан сургах, үйл ажиллагааг тогтмолжуулах зэрэг үүрэг даалгаврыг эмнэлгийн удирдлагуудад өглөө.

Эх сурвалж: НЭМГ

Хуваалцах