Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна
Дархлаажуулалтын тухай хуульд сүрьеэ, халдварт саа, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилгыг заавал хийхээр дархлаажуулалтад хамруулсан байдаг.
Мэдээллийн алба

Дархлаажуулалт эдийн засгийн хувьд үр ашигтай нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ юм.
Дархлаажуулалтын тухай хуульд сүрьеэ, халдварт саа, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилгыг заавал хийхээр дархлаажуулалтад хамруулсан байдаг.
Үүний зэрэгцээ А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэх вакциныг заавал хийлгэх дархлаажуулалтад хамруулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
А вируст гепатит бол халдварт шар, пневмококк нь уушгины хатгалгаа, хүний папиллома вирусийн халдвар нь умайн хүзүүний хавдар үүсгэгч хүний хөхөнцөр вирус юм. Тиймээс Эрүүл мэндийн яам Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм.
Хаврын чуулганаар хэлэлцүүлгийг нь хийсэн энэ хуулийн төслийг ирэх намрын ээлжит чуулганы эхэнд батлуулахаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Төгсдэлгэр ингэж ярилаа.
Mongolian National Radio · Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байна


















